Хүний амьдрал богино, харин урлаг мөнх настай.

Thursday, May 22, 2014

ГАЛЕРЕЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын Уран Зургийн Галерей нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах зорилгоор Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 тоот тушаалаар байгуулагдан, Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үе хүртэл бүтээгдсэн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.
Манай алтан сан хөмрөгт монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, хөөмөл, ардын гар урлал, хатгамал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байна. Энэхүү бүтээлүүдээс та бүхэн нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх, соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой юм.
Түүнчлэн, гадаадын мэргэжил нэгт байгууллага, хувь хүмүүстэй байнгын харилцаатай ажиллаж, харилцан туршлага солилцох, төсөл хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид болон мэргэжлийн их дээд сургуулиудын багш, сурагчидтай хамтран дэлхийн урлагийн болон монголын орчин үеийн дүрслэх урлагийн талаар  үзэсгэлэн гаргах, хамтарсан сургалт, семинар  явуулах, санал бодлоо солилцох зэрэг олон талт ажлыг зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа улам өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Юнеско, ICOM /олон улсын музейн зөвлөл/, Азийн урчуудын хороо, Монгол улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамдууд, Японы Фукоука хотын Азийн урлагийн музей зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай явж ирлээ.
Үзэгч та манай Галерейд морилон саатаж, монголын дүрслэх урлагийг дэмжин, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Blue Moon арт галерейн ART BOUTIQUE салбар нээлтээ хийлээ

Blue Moon арт галерейн ART BOUTIQUE салбар нээлтээ хийлээ

2014 оны 5 сарын 3

Blue Moon арт галерейн ART BOUTIQUE салбар нь уран бүтээлчдийг дэмжиж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдан авах нөхцөлийг ойртуулж оюунлаг сонголт хийхэд тань туслах, урлагийн бүтээлийн мөн чанар, үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой юм.

Хаяг:Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, PEACE TOWER 4 давхарт
Цагийн хуваарь: Лхагва-Ням 12:00-21:00, Даваа, Мягмарт амарна.
Холбоо барих: 88850812, 89806021
Хүндэтгэсэн: Blue Moon арт галерей
Утас: 89806021, 88773410





“Blue moon” арт галерейн шинэхэн бэлэг

“Blue moon” арт галерей ээлжит уран бүтээлчдийн шинэ үзэсгэлэнгээрээ үзэгчиддээ бэлэг барилаа. Тус галерейд өчигдөр “Модерн уран зураг, интолляцын уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн” нээлтээ хийж өнөөгийн орчин үеийн урлагийн уран бүтээлүүд дэлгэгдлээ. Үзэгчид энэ үзэсгэлэнгээр дамжуулан Монголын дүрслэх урлаг хэрхэн хөгжиж буйг харах боломжтой юм.

“Blue moon” арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм байна.

“Blue moon” арт галерей нь уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулан шинэ үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбаргүй олны хүртээл болох тул та цаг заваа гарган зочлоорой.

Wednesday, May 21, 2014

Гурван хэмжээст уран зураг

Хятадын зураач Ван Ся Сяо (Wan Xia Xiao) нь 3D хэмжээст бүтээлүүдийг та бидний бодож байгаагаас хамаагүй эрт урлагт авч иржээ. Тэрээр 1959 онд мэндэлсэн бөгөөд 1982 онд Хятадын урлагийн төв сургуулийг төгссөн байна. Ван Ся Сяо (Wan Xia Xiao) нь уг сургуульд тосон будгийн уран зургийн  факультетэд сурч байсан хэдий ч 2003 оноос өөрийн сонгосон өвөрмөц замналаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь одоо танд толилуулах гэж байгаа 3D уран зургийн төрөл юм. Түүний эдгээр бүтээлүүд уран зургийн талаархи тогтсон ойлголт, хэв маягийг эвдэж чадсанаараа жинхэнэ сенсаци болж байжээ.

МОНГОЛ ЗУРАГ

Монгол уран зургийн тухай өгүүлэхэд бидний өвөг дээдэс, Хүннү, Сианби,Тоба, Түрэгийн их гүрний үеэс эхлэн ярих хэрэгтэй болно. Хүннү гүрний үеийн ширмэл ширдэгний зургийн ур хийцийн талаар олон урлаг судлаач, түүхчид бахархан үнэлсэн байдаг.Түүхэн урт хугацааны явцад буддын шашин, бурханы зураг урлалын дэг жаяг, Энэтхэг, Төвд Нанхиадын соёл, монгол уран зурагт ямар нэг байдлаар нөлөөлсөн хэдий ч монгол хүн, монгол ахуй, ёс заншил, байгаль орчин монгол уран зургийн бүтээлийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж иржээ. Хорьдугаар зууны эхэн үеийн монгол зураачдын шилдэг бүтээлүүд манай музейд байдаг. Тухайлбал их хүрээний Хасгомбо, Тойслонгийн Цэнд, Тавхайбор, цагаан Жамба зэрэг нэрт бурханч зураачдын бүтээлийг зөвхөн манай музейн танхимаас сонирхон үзэж болно. Мөн “Марзан” хэмээх Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр “, “Үрс гарч байгаа нь” зэрэг зурагт монголын ардын ахуй байдал, ёс заншлыг хөгжөөнтэй аясаар, өвөрмөц хүүрнэл байдлаар илэрхийлснийг сонирхох боломжтой.
Домгийн эхлэл
Үлгэр домгийн баатрууд цаг хугацааны бидэнд үл харагдах хүч чадлыг даван туулж ямар ч үед амьдарч байдгаас үзвэл нийт хүн төрөлхтөн гагц хүүхэд байхдаа ч бус үхэн үхтлээ үлгэрт итгэсээр байдгийг гэрчлэх мэт. Байхгүй зүйлст, ямар нэгэн гайхамшигт гэнэтийн учралд итгэх итгэл нь өөрөө хүн төрөлхтний зүрхийг гэрэл гэгээгээр дүүргэдэг гэлтэй. Ор байхгүй үлгэр домгийн баатар, хайр сэтгэлд чин сэтгэлээсээ итгэх, хайрлах нь өөрөө гэгээлэг зүйлс рүү тэмүүлэх бидний чин хүслийн бас нэгэн хэлбэр юм. Зарим нэгэн гайхамшигт суутнуудын хийж бүтээсэн, өнгөрүүлсэн амьдрал нь байгалиас улам холдсоор буй өнөө нийгмийн хүмүүст дэндүү харь хол санагддаг болохоор бид тэднийг домог, үлгэрийн баатар шигээр дурсах нь ч бий. Яг л ийм хүмүүсийн нэг бол монголын түүхэнд төдийгүй, уран зургийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан зураач Цагаан хочит Жамба юм. Богд хааны зарлигаар эрхий дарам цаасан дээр мянган заан урласан түүний тухай дуулаагүй монгол хүн үгүй биз. Гэхдээ энэ түүхийг бодит түүх бус зохиол гэж үзэх хүн ч олон. Тун маргаантай энэ асуудлын үнэн зөв нь тодорхойгүй ч гэлээ Цагаан Жамба хэмээх хүн амьдарч байсан нь үнэн. Уг нь түүний амьдарч байсан нийгэм цаг хугацааны хувьд бидэнд тийм ч хол биш ойр сонсогдох үе юм. Хэдий тийм ч түүний хийж бүтээсэн, бидний дунд амьдарч байсныг нь батлах баталгаа дэндүү домгийн, өөрийх нь амьдарч байсан үеэс эртний он цагруу хөтлөх. Номын аль нэг хуудаснаа орхигдсон чухал үг шиг, саная гээд ч санаж чадахгүй байгаа хэн нэгний тухай дурсамж шиг дэндүү хол бас төдий хэрээр ойр санагдах энэ гайхалтай уран бүтээлч XXI зууны сүүлч XX зууны эхэн хагас буюу монгол улс Манжийн дарлалд байсан үед амьдарч байсан бөгөөд VIII Богд Жавзундамбын зураач байсан гэх. Тухайн үед Богд нутаг бүрээс чадвартай гэгдэх зураач, дархадыг авчирч нэг дор буюу одоогийнхоор урланд байрлуулж өөрийн зарлигаар болон ноёдын захиалгын бүтээлийг хийлгүүлдэг байж.

       Бүтээж туурвих ид үедээ Жамба “Сансарын хүрд” хэмээх зургаа зурж хожим уг зурагнаасаа болж харах нүд, амь наснаасаа хагацсан гэх яриа байдаг. Түүний зарим нэгэн уран бүтээл урлаач нь тодорхоогүй, маргаантай байдагтай адил түүний үхлийн шалтгаан ч мөн адил хоёр өөр түүхтэй. Гэхдээ хамгийн үнэн байх магадлалтай түүх нь туувирсан бүтээлээсээ болж амь алдсан гэж үзэх явдал. Жамба “Сансрын хүрд” бүтээлдээ манж ноёдод эх орноо худалдсан, тэдний үгээр байж ард түмнээ шулж байсан тэр үеийн ноёдыг танигдахуйцаар дүрсэлж уг зургаа хүрээний гудамжинд дэлгэн олонд үзүүлжээ. Уг бүтээл нь үзэгчдэд ихээхэн таалагдсан ч зурган дээр өөрийнхөө арчаагүй, доройг харсан ноёдод таалагдаагүй нь мэдээж. Уг зурганд дүрслэгдсэн ноёдын явуулгаар түүний амь насыг хороох гэсэн ч Жамба хүрээний нэртэй зураач байсан учир түүнийг тэр даруйд нь хэрэгт унагаж чадаагүй гэдэг. Гэвч Жамбыг харгис хэрцгийгээрээ алдартай байсан Дамбийжалцан гэх хүнд зураачаар өгсөн байна. Энэ нь түүнийг хатуу эзнийх нь дор уран бүтээл туурвах эрх чөлөөг нь хааж, уран бүтээлээрээ дамжуулан ард түмнийг ноёдын эсрэг тэмцэх өдөөлт болохоос сэргийлсэн хэрэг байв. Жа лам хэмээх нэрээрээ олонд танигдсан тэр хүн Богд эзэнд байхгүй хосгүй зураачтай болсон хэмээн олонд сайрахдаг байсан гэдэг. Жа лам хятад, төвд төдийгүй орос, санскарит хэл мэддэг номтой хүн байсан ч түүний тухай зарим нэг нь чөдгөрийн хараал хүрсэн хүн мэтээр бичсэн байдаг. Түүнийг харгис хэрцгий, тарнийн аргаар хүнийг ховсддог, энгийн номхон олон иргэд түүний гарт амиа алдсан зэргээр олон янзаар бичсэн байдаг . Жа лам нэгэн удаа Цагаан Жамбад захиалгаар зураг зурахыг тушаан өнөөх бүтээл нь дууссаны дараа өөрөөс нь өөр хэнд ч дахин зураг зурж өгөхгүй байхыг шаардахдаа нүдийг нь сохолсон гэдэг. Харах мэлмийгүй болсон зураач удалгүй нас барсан байна. Хийж бүтээсэн зүйл нь ад үзэгдэх, бүтээгчээ нийгэмд гадуурхуулах гэдэг суутан бүрт учирдаг бэрхшээл байж болох ч хосгүй авъяас билэг нь амийг нь авч одно гэдэг харамсалтай. Хэдий тийм боловч өдгөө түүний уран бүтээлийг үзэх азтай хувь тохиол бидэнд оногдсон байна.Өдгөө түүхийн хуудаснаа Манжийн дарлалын эсрэг тэмцэж байсан ноёд, баатруудын тухай дурсан, нэр алдрыг нь магтдаг ч урлаг тэр тусмаа уран зургаар үзэл суртлын дайн хийж байсан Цагаан Жамбын тухай төдийлөн дурсдаггүй. Тухайн үеийн хүрээний зураачид шашины холбогдолтой зураг, бурхадын хөрөг урлахад өөрсдийн авъяас билэгээ зарцуулдаг байхад Жамба тэдгээр хүмүүс дундаа тэрслүү нэгэн байсан гэлтэй. Уран зураг төдийгүй дуу хөгжим, утга зохиол нь шашины нөлөөн дор байсан тэр цаг үеийн мөн чанар нийгмийн тусгал шашны үзэл суртал, шашинлаг байдалд бус өөр зүйлд байсныг тэрээр олж харсан байдаг. Урлаг сайхныг л магтахад зориулагдаж, зөвхөн гоо зүйн хүрээнд л яригдах асуудал биш юм. Урлагаар дамжуулан хүний оюун санаад хамгийн хор хөнөөлтэй, гарзтай бас ололттой дайн хийж болно. Аль нэгэн улсыг дайнд ялж мөхөөе гэвэл зэр зэвсэгээсээ илүүтэй үндэстний язгуур үзэл, оюун санааг нь хоослож, түүнийг нь өөрчилөх л хамгийн хүчтэй зэсвэг, юу ч үгүй арчиж хаях найдвартай арга. Нийгмээс өгөх тогтсон ойлголт, үнэн гэж итгүүлсэн худал хурмагийг хүний ухамсарт оюун ухаанд урлаг л хамгийн үр ашигтайгаар, зөөлнөөр өөрчлөлт хийж чадах байх. Яг үүний адил Жамба манжийн ноёдын явуулга, шашины нөлөөгөөр хүлцэнгүй болгосон нийгмийг өөрийн зургаараа шүүмжилж байв. Түүний уг гол санаа нь “Дугар зайсан” , “ Жаргалын найман морь” зэрэг бүтээлд нь гүн шингээстэй байдаг. Жамба уран бүтээлдээ тухай цаг үеийн эрх чөлөөг хүсэмжилсэн ард түмний чин хүсэл эрмэлзэл, аз жаргал тайван амьдралд тэмүүлсэн тэмүүллийг тусгадаг байсан гэдэг. Ингэхдээ бүтээлийнхээ дүрүүдийг амьтад болон байгалиар төлөөлүүлэн дүрсэлдэг байж. Жамба монгол зургийн цаашид баримтлах дэг, уламжлал, өнгө төрхийг тодорхойлсон гэх. Түүний бүтээл өнгө, бэлгэдэл, утга агуулгын хувьд төвдийн уламжлалт зургийн тогтсон дэгийг эвдсэн хэдий ч техник, зарчим, зураач зэрэг нь бэлгэдлийн уламжлалыг ягшитал тусгаж, мөн чанарыг нь алдагдуулаагүй байдаг учир түүнийг монгол зургийн томоохон төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор нэрлэгддэг юм. Урлаг судлаачид нэн эртнээс уламжилалтай монгол зураг марзан Шарав, Жамбын үед л өөрийн тогтсон өнгө төрхөө олж авсан гэж үздэг. Ур ухаан, хийц, бүтээхүйн явц гэхээсээ илүү уран зурагт үгээр илэрхийлж боломгүй үзэгчээ ховсддог сүнслэг, амьд мэдрэмж байдгийг түүний уран бүтээл хамгийн бодитойгоор мэдрүүлэх болно. Түүний бүтээлд дүрслэгдсэн амьтадын нүд дөлгөөн тайван мэт харагдах ч өнөө л бүтээгчийнхээ амьдрал шиг тийм гэхийн аргагүй нууцлаг.

БАРОККО

“Барокко” гэдэг нэр томъёо урлагийн түүхэнд нэгэн зуунд оршиж байсан өргөн хүрээний арга маягуудыг тодорхойлохын тулд ашиглагддаг. XVII зуунд шашны дайны хөлд автсан Европод барокко арга маягийн тодорхой чиглэлүүд хөгжиж эхлэжээ: гэхдээ улс орон бүрт тэрээр өвөрмөц үндэсний онцлогоор тодорхойлогдож байлаа. Католик шажинт орнуудад гоо сайхны монументализм зонхилж байсан ч абсолютизмыг баримтлагч Франц сонгодог дэгжин хээнцэр байдлыг, харин протестант Голландид ялсан хөрөнгөтний реализм хөгжжээ.


→ Барокко урлагт натурализм ба идеализм нь баясгалан төгөлдөр дүрүүдийн нэгдмэл ертөнц болон нийлдэг.
Өвчтөн Вакх” (Вакхийн дүрээр өөрийгөө зурсан нь, 1593 он орчмын үйл явдал.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Католицизмын төв болж байсан РИМЭЭС барокко арга маяг бүхий л Европоор дэлгэрчээ.
СҮМ БОЛОН ХААДЫН ӨРГӨӨ олон нийтийн гэсэн нүүр төрхийг харуулахын тулд барокко урлагийг ашигладаг байжээ.
НАТЮРМОРТ, БАЙГАЛИЙН ЗУРАГ БОЛОН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ҮЗЭГДЛҮҮД уран зургийн үл хамаарах төрөл зүйлүүд болов. ЭНГИЙН ХҮМҮҮС урлагийн бүтээлүүдйиг худалдагчид болон цуглуулагчид болцгоов.
ИТАЛИЙН БАРОККО СҮМИЙН АЛБАНД
Италийн барокко урлаг Эсрэг реформацитай нягт холбоотой байлаа. Урлагийн аугаа бүтээлүүд католик шажны итгэлийг хүртэхүйн шинэ хүчээр дүүргэхийн тулд чиглэгддэг байв.
Католик шашны сургаалийн ил тод, дур татам байдлыг дээшлүүлэхийн тулд XVII зууны туршид Сүм хийд урлагийн татах болон ховсдох хүчинд ихээхэн ач холбогдол өгөх болов. Үүний үрээр Рим урлагийн гол төв болов
ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Сусанна ба өвгөд” (Зураач Артемизия Джентилески, 1610 он)
Дээд Сэргэн мандлаас эхлэн зураачид тэдний өөрсдийнх нь амьдралын туршлагаас ангид орших ил тод ертөнцийг домог зүйн Элизиумын адилаар дүрслэх болов. Бароккод библийн уламжлалууд болон сэдвүүд гайхам үр нөлөөлөл, бахдал дүүрэн сэтгэл эзэмдэм тууштай реализмын замаар нэвтэрч байлаа. Сант Иньяццо сүмийн хүнхэр орой доторх ханын зургууд дээр зураач Андреа дель Поццо уран зурагт уран барилгын элементүүдийг оруулав.

Тэрээр ханын зурагтаа өөрийн диваажинг бүтээв: тэрээр бодит байдал болон уран зургийн дүрүүдийг нэгтгэн нийлүүлжээ. Урлаг болон уран барилга нь бароккогийн нийлэг болов. Рим дахь урлагийн хөгжил нь амьд байх үед нь XVII зууны шинэ Микеланджело хэмээн хүлээн зөвшөөрч байсан Джанлоренцо Бернинитэй нягт холбоотой. Дээд Сэргэн мандлын зууны олонх зураачдын адилаар тэрээр бүх талын авъяас билэгтэн байв. Ариун Петр Базиликийг сэргээн засварлах үед төслийн уран барилгачийн ёсоор шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Уран барималчийн ёсоор тэр эрчимтэй сэтгэл хөдлөлтэй, хүүрнэл, мэдрэмжээр дүүрэн тийм баримал дүрүүдийг бүтээжээ. Уран зургийн урлагийн аугаа их шинийг санаачлагч Караваджо зургууддаа гэрэл сүүдрийг ашигласнаар нэрд гарчээ. Тэрээр өнөөг хүртэл нэрд гарсан тэр үеийн цөөхөн эмэгтэй зураачдын нэг Артемизия Джентилески зэрэг хожмын үеийн зураачдад онцгой нөлөө үзүүлжээ.

Tuesday, May 13, 2014

Art gallery




 Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доор зохиож буй
                                                      Бичиг соёл 2014 
Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн 2014 оны 5-р сарын 09-15 хооронд