Хүний амьдрал богино, харин урлаг мөнх настай.

Saturday, May 10, 2014

Санал асуулга

Thursday, May 8, 2014

Бичлэг

Бичлэг

Wednesday, May 7, 2014

Бичлэг

Зураг






ХАР ЗУРГИЙН ОНОЛ

Харьцаа Юмсын хэсгүүдийг ерөнхий хэмжээнд нь буюу нэг юмыг нөгөөд нь жишиж үзэхийг харцаа гэнэ. Хүүхэд ба том хүнийг зураг дээр нүүр хувцсаар нь бус харьцаа хэмжээгээр нь шууд таньж болно. Бид хүрээлэн байгаа юмсыг харьцаагаар нь ялгаж танина. Дүрс харьцаа байгуулалт нь тэр юмын зориулалтаас хамаарна. Юмын хэлбэрийн гоё сайхан гэдэг нь түүний хэсэг тус бүр нь хоорондоо зөв харьцаатай хийсэн буюу зохицсонд оршино. Биет зүйлээс харах буюу сэдэвт зураг, чимэглэлийн зургийн алинд ч дүрслэгдэх юмсын харьцааг зөв гарган дүрслэх нь чухал.
Юмсын ерөнхий хэлбэр ба түүний хэсгүүдийн харьцааг дүрслэн гаргах тухай Ерөнхий харьцаа хэлбэр нь юмын өндөр, өргөн, зузаанаас хамаарна. Юмыг биет байдлаас хараад буюу санаагаар мөн төсөөллийн алинаар нь ч зурахдаа тэдгээр юмын харьцааг зөв дүрслэх нь чухал. Юм тус бүрийн хэлбэрийн онцлогуудыг зураг дээр зөв гаргах хэрэгтэй.
Зурах арга. Зурах юмаа харааны талбайд багтаасны дараа:
1) Түүний өндрийг өргөнтэй нь харьцуулан аль нь илүү байгааг тодорхойлно.
2) Өндөр нь өргөнөөсөө хичнээн илүү буюу өргөн нь өндрийн хэмжээнд хичнээн дахин багтаж байгааг тодорхойлно.
Үүний тулд юмыг харангуут өргөн нь өндөртөө хэд дахин багтаж байгааг санаандаа баримжаалан үзнэ. Зурж буй юмынхаа харьцааг тодорхойлоод цаасан дээр тэмдэглэнэ.
3) Юмын бүрэлдэхүүн хэсгийг зөв гаргахын тулд тэдгээрийг ерөнхий дүрс хэлбэрт нь хамааруулан өөр хооронд нь харьцуулан дүрсэлж гаргана. Хэсэг бүхнийг ерөнхий дүрс хэлбэрийн адилаар өндөр ба өргөнийг нь харцуулан гаргана. Юмын харьцааг хэрхэн харагдаж буй байдлаар нь зураг дээр гаргах хэрэгтэй. Юмсын харьцааг зөв зурж буйгаа шалгахын тулд өөрийн сууж буй байрнаас харандаагаараа хэмжиж болно.
Биет юмнаас хараад буюу сэдэвт зургаар, мөн ажиглалт, төсөөллийн аль нэгээр хэд хэдэн юмыг өөр хооронд нь харьцуулах нь Байгалийн хэсгийн болон түүнд байгаа юмсын харьцааг зөв гаргавал энэ бүхэн нь үнэмшмээр болно. Хүн, амьтан ба юмсын цаана наана байгаа буюу зэрэгцэн байгаа өөр хоорондын болон, юмс тус бүрийн харьцааг зөв гаргаж чадсанаар аятайхан харагдана. Байгалийн өнгө, гэрэл, алслалт, юм тус бүрийн онцгой шинжийг гаргаж чадсан тохиолдолд бодит үнэн байдалтай болно. Хэд хэдэн юмыг хамтатган зурахдаа юмс тус бүрийн хэсгүүдийн харьцаа төдийгүй юмсыг өөр хооронд нь харьцуулах нь чухал. Ингэснээр зургийг бодит үнэнтэй ойртуулан адил төсөөтэй утга төгөлдөр болгож чадна.
Бүлэг юмсыг зурах арга. Хамтатган тавьсан хэд хэдэн юмыг бүлэг гэнэ. Эдгээрийг зурахдаа хэмжээ хэлбэр ба байрлалыг бие биенд нь харцуулна.
Сэдэвт зургийг зурах журам. Сэдэвт орсон юмсыг зурагт үзүүлэхдээ түүний байрлалын орон зай, хэмжээг бие биед нь зөв дүрсэлсэн байх ёстой.
Хүний биеийн харьцаа Хүний биеийн харьцааны нэгж нь толгойн өндрийн хэмжээ мөн. Бидний чухалчлан анхаарах зүйл:
1) Толгойн өндөр нь биеийн бүх өндөрт 7-8 дахин багтана.
2) Биеийн бүх өндрийн дундаж нь дунд чөмөг, аарцаг, сүүжинд зааглагдсан цэг мөн.
3) Цээжний хэсэг нь 2 нэгж
4) Доош унжуулсан гарын хурууны үзүүр нь дунд чөмөгний дунд хэсэгт тохирч байна.
5) Цээжний өргөн нь 2 нэгжтэй тэнцүү байна.
Эрэгтэй хүний аарцаг, сүүжний хэсгийн өргөн нь 1,5; эмэгтэй хүнийх 1,75 нэгжтэй тус тус тэнцүү байна. Хүүхдийн биеийн харьцаа нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг юм. Нярай хүүхдийн толгойн өндөр 4 дахин, 6 настай хүүхдийн бүх биеийн уртад 5-6 дахин багтана.
Хүний зөвхөн толгойн хэсгийг авч үзье. Толгойг дээд ба доод гэсэн 2 хэсэгт хуваан ойлгож болно. Эгц нааш харсан хүний зулайнаас хамрын яс хүртэл дээд хэсэг, нүдний цөцгийнөөс ирүү хүртэл доод хэсэг нь юм. Хэрэв доод хэсгийг дундуур нь хуваавал хамрын урт, хамраас эрүүний хоорондох зайг 3-н тэнцүү хэсэгт хуваавал түүний дээд хуваарь дээр амны байрлал тодорхойлогдоно. Нүүрийн тэгш хэмийн шугам дагуу эрүүнээс хамрын үзүүр хүртэлх хэмжээг дээш нь тавьсан хуваарь дээр хөмсөг тэмдэглэгдэнэ, толгойн хэлбэрт тохируулан татсан хөмсөг ба амны шугам нь толгойн элдэв хөдөлгөөн, тэдгээрийн орон зайн байрлалыг зөв гаргахад ихээхэн үүрэгтэй байдаг. Бие ба нүүрийн харьцаанууд нь хүн бүр дээр адилгүй зөрүүтэй талууд амьдрал дээр тохиолддог учир хөдөлшгүй хэв загвар болгон ойлгож болохгүй. Харин энэ мэдлэг нь зураг дээр бүдүүлэг алдаа гаргахаас зайлсхийхэд тусална. Байгуулалтын зураас ба туслах шулуунуудыг биеийн үндсэн дүрсийн зураасанд саад болохгүй бүдэг зурж тэмдэглэх хэрэгтэй.
Алслалт Алслалтын мэдлэг нь хар зурагт маш чухал юм. Энэ мэдлэггүйгээр зурагт амжилттай суралцаж чадахгүй. Алсад байгаа юмс жижигхэн юм шиг харагддагийг одоогоос 2500 жилийн тэртээгээс Грект мэдэх болжээ. Гэвч юмны багасах ба өөрчлөгдөх хуулийг 500 орчим жилийн үеэс Италийн зураачид нээжээ. Тэд алслалтын тухай бодлогуудыг шийдвэрлэхээр уйгагүй ажиллаж алслалтыг судлах янз бүрийн багаж хэрэгсэл хийсэн байна. Алслалтын ухаан нь зургийн хавтгай дээр ч өргөн уудам орон зайг багтаан үзүүлэх бололцоог зураачдад олгоно. Харааны түвшин, шугаман алслалтын холбогдлыг ойлгож, хойшид сэдэвт зураг бүхэн дээр санаж тусгахыг эрхэмлэх хэрэгтэй. Үүнд:
а) Харааны түвшин нь зургийн хавтгай дунд
б) Харааны түвшин зургийн хавтгайн дундаас дээш
в) Харааны түвшин нь зургийн хавтгайн дундаас доор байгаагаар тус тус дүрслэгджээ.
Зургийн талбай Бидний хараа ба харагдаж байгаа юм 2-ын хооронд оршиж байгаа янз бүрийн босоо хавтгайг зургийн хавтгай гэнэ. Зузаан цаасанд жижиг хэмжээний цонх шиг тэгш өнцөгт нүх гаргаж тэр нүхээр зурах зүйлээ ажиглах үед энэ нь зургийн хавтгайн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бид юмыг аль хэсгээс таслан зургийн цаасанд ямар байдалтай байрлуулан зурахаа энэ цонхоор харна.
Зурах арга Харааны талбай ба зургийн хуудсан дээрээ дүрс зураг байрлуулах тохиромжтой байдлыг тодорхойлохын тулд нүдний өмнө ажиглах цонхоо босоо тэгш байдлаар бариарай. Түүнийгээ баруун зүүн, дээш доош болгон нүхээр нь харж зурагт дүрслэх юмын тохиромжтой байдлыг хайх хэрэгтэй.
Гэрэл сүүдэр Аливаа биетийн хэлбэр дүрсийг зөвхөн харьцаа төдийгүй эзэлхүүнт байдал, гэрэл сүүдрийн хамтаар ялган зурж болно. Гэрэл сүүдэр нь юмыг ямраар харагдаж байгаа үнэн бодит байдлаар нь дүрслэхэд чухал хэрэглүүр мөн.
Гэрэлтүүлгийн нэг ба хэд хэдэн цэг, өөрийн ба унасан сүүдэр Янз бүрийн чиглэлээр янз бүрийн юмс дээр хол, ойр зайнаас гэрлийн туяа тусна. Гэрлийн туяа юман дээр янз бүрийн хэмжээгээр хуваагдан тусна. Цонхны гэрэлд ойр байгаа нь сайн, хол байгаа юмс муу гэрэлтүүлэгдэнэ. Гэрэлтүүлгийн цэг хэд хэд байж болно. Юмсын бие дээрх сүүдрийг өөрийнх, түүнээс суурь дээрээ туссан сүүдрийг унасан сүүдэр гэж тус тус нэрлэнэ.
Юмсын дүрс хэлбэр ба гэрлийн туяаны чиглэлээс гэрэл сүүдрийн хамаарах нь Хэрэв юман дээр гэрэлтүүлгийн ганц цэгээс туяа тусгавал тэр нь юмны сүүдэртсэн хэсгийн болон унасан сүүдрийн нарийн зааг, тэдгээрийн тодорхой хэлбэрийг харуулна. Сүүдэр нь гэрлийн цэгийн эсрэг талд байдгийг мэднэ. Гэрэл ба сүүдрийн хооронд хагас сүүдэр байна. Гэрэлтүүлгийн цэг нь хажуугаас буюу шууд байвал хажуугийн буюу шууд гэрэлтүүлэг гэж нэрлэдэг. Гэрэлтүүлгийн цэг нь юмны цаана байх тохиолдолд зураачдад бүрэн сүүдэртэй тал нь харагдаж байна. Гэрэлтүүлсэн тал нь сүүдэртэй талдаа халхлагдаж байна.
Зурах арга. Зурж буй юмсынхаа гэрэл сүүдрийг гаргахын өмнө тухайн юмны гэрэлтлэгийн чиг, гэрэлтүүлгийн нэг буюу хэдэн цэг байгаа болон аль талдаа хамгийн хурц гэрэл, хүнд бараан сүүдэр (өөрийн нь ба унасан)-тэй, түүний хэлбэр ямар байгаа зэргийг ажиглан оновчтой тодорхойлох хэрэгтэй.
Тэгш өнцөгт ба дугуй хэлбэртэй юмсын гэрэл сүүдрийг гаргах нь Эзэлхүүний дүрс хэлбэрийг итгэн үнэмшмээр дүрслэх нь зөвхөн зургийн шугамын байгуулалт түүний орон зай дахь байрлал, харьцааг зөв гаргах төдийгүй мөн сүүдэр, хагас сүүдрийг зөв гаргахаас ихээхэн шалтгаална. Гэрэл сүүдрийн толбо, тэдгээрийн өөрчлөлт нь гэрэлтүүлгийн онцлогоос хамаарна. Иймд зураг дээр гэрэл сүүдрийг зөв гаргахын тул юмсын гэрэлтүүлэгдсэн талыг сүүдэртсэн талтай нь анхааралтай харьцуулан үзэх, түүнийг гэрэлтүүлгийн цэгээр шалгах хэрэгтэй. Тэгш өнцөгт хэлбэртэй юмсын гэрэл, сүүдэр нь эрс тэс заагтай байна. Бөөрөнхий хэлбэртэй юмсын гэрэл хагас сүүдэр болон сүүдэртээ зөөлөн шилжинэ. Зурж буй юмсын гадаргуу дээрх гэрэл сүүдрийн зөөлөн шилжилт холболтыг харандааны янз бүрийн чиглэл, хэлбэрийн зурааслалаар, эсхүл будгийн хүнд хөнгөн өнгөөр ялган үзүүлэх хэрэгтэй.
Ойсон гэрэл ба юмсын ойсон дүрсийн тухай Юмны орчинд туссан гэрэл ойж түүний өөрийн сүүдэр дотор эргэж туссаныг ойсон гэрэл (рефлекс) гэнэ. Ойсон гэрлийн хүч нь юмсын гадаргуугийн гэрлээс хүнд (үндсэн өнгөнөөс сул) байдаг боловч ерөнхий сүүдэр дотор цайвардуу хөнгөн болгож харагдуулна. Энэ нь хар ба өнгөт зургийн алинд ч хамаарна. Юмсын гэрлийн хэсгийг түүний өөрийн сүүдэртэй нь харьцуулбал түүний сүүдэр дотор ойсон гэрэл өнгийн хувьд өөр болох ёстой. Юмны дүрс суурийн гадаргуу дээр харагдаж байдаг үзэгдэл бий.
Сэдэвт зураг дээр гэрэл сүүдэр гаргах нь Зурагтаа гэрэл сүүдрийг сайн гаргаж чадвал аль цаг үе, ямар орчин, хэдий үеийн процессийг мэдэж болно. Сэдэвт зургийг гүйцэтгэхдээ гэрлийн тухай зайлшгүй санах ёстой.
Зурах арга. Сэдэвт зургийн тухай бодохдоо, хамгийн урьдаар өөрөө санавал зохих зүйл байдаг. Энэ нь өдрийн ямар цаг үе, түүний гэрлийн тодорхой онцлогийг дүрслэх зорилго тавина. Хуудас цаасан дээр дүрсэлсэн юмны гэрэл сүүдрийн зааг ялгааг шууд тэмдэглэж гэрэл, сүүдэр, тэдгээрээс унасан сүүдрийн хэсгүүдийг харьцуулан зохицуулах хэрэгтэй.
Юмсын байгуулалт Юм бүхэн олон хэлбэрт хэсгүүдээс нийлж тогтсон янз бүрийн дүрстэй байдаг юм. Эдгээр хэсгүүдийн хоорондоо тодорхой дарааллаар нэгдэж холбогдсоныг юмын байгуулалт гэнэ.

Tuesday, May 6, 2014

Дэлхийг өөрчилсөн хар цагаан гэрэл зураг


                                    Дорота ланж “ Цагаач эх” 1936 он

Америкийн гэрэл зурагч сэтгүүлч бүсгүй Дороти  Ланжийг  олны танил болгосон зураг. Тэрбээр 1936 оны 2р сард Калифорнид байрлах вандуй тариалалтын тайлбан лагерьт очихдоо энэ мөчийг хальсанд буулгажээ. Зураг дээрх эмэгтэй сүрьеэ нөхөрөө алдан долоон хүүхэдтэйгээ үлдсэн бөгөөд  Калифорнийн Нипомо өөртэйгөө ижил хувь тавилантай 2500 гаруй хүнтэй цуг ажилладаг байжээ. Тухайн үед энэхүү гэрэл зургийг хэн ч анзаарч харддгүй байсан ч 40 жилийн дараа 1970 он гарсаны дараал олон нийт сорирхож эхэлсэн юм. учир нь хүнд хэцүү үеийг ойлгоход хүмүүст тус болгосон юм.

                                                         Альфред Эйсэнштаэт  “ Үнсэлт ” 1945 он
                               
Энэхүү гайхалтай зураг дээрх үйл явдал нь 1945 оны наймдугаар сарын 14-нд “Times Square” гудамжинд V-J Day (Victory over Japan day  буюу Японыг ялсан өдрийг, мөн дэлхийн  хоёрдугаар дайн дууссаныг  тэмдэглэж байгаа юм. гайхалтай энэ зураг дээрх эмэгтэй Америкт цагаачилсан зурагчин Альфред Эйсэнштаэтийн эмээ байсан, харин усан цэргийн дүрэмт хувцастай залуу гудамжинд тааралдсан эмэгтэй бүрийг ийн үнсэж баярлаж хөөрсөн сэтгэлээ илэрхийлж байжээ. Энэ зураг одоог хүртэл Америкийн фантастик зургийн бэлэг тэмдэг хэвээр байсаар.

Роберт Капа "Францын Охаба эрэг" 1944 он

Дайны сэдвээр уран бүтээлээ туурвидаг Роберт Капа "Хэрвээ таньд зураг тод харагдахгүй байгаа бол та дайнд оролцож байгаагүй юм байна" гэж хэлсэн байдаг. Тэрбээр энэ зурагаа 1944 оны 6р сарын 6ны өглөө Францын Охама голын эрэг дээр дайны сэдэвтэй кино хийхээр очихдоо авсан аж. Түүний гэрэл зургийн хальсанд эргийн ойролцоо явсан явган цэрэг өртсөн нь ийнхүү олны танил болжээ. Алдарт кино найруулагч Стивен Спилбергэнэ зургийн түүхийг сайтар судалсны үндсэн дээр 1998 онд "Цэрэг Райныг аварсан нь" хэмээх домогт киногоо бүтээж. Оскарын шагналын таван цомын эзэн болсон юм.


Маэтью Брэди " Дайны эхний өдөрт улс төрийн зүтгэлтнүүдийн үхэл" Геттисбюрг , Пеннсилвани . 1863 он

Гэрэл зурагчин энэхүү кадрын санаандгүй, их ойрхон зайнаас авсан аж. Маэтью Брэдийн уран бүтээлийн сэдэв нь дайн бөгөөд зураг сайн авахын тулд бүхнээ зориулдаг аж. Байлдаан болж байхад цэргүүдийн дунд орж бүхнийг өөрийн биеэр мэдэрч ажлаа гүйцэтгэж байсан гэдэг. Тэрээр I-р дайны үед 7000 гаруй зураг хальсанд буулгасны нэг нь уг бүтээл юм. Энэхүү зургаар дайн гэгч аймшигт үйл явдлыг мэдэхгүй нэгэнд нь мэдрүүлж мэдэх нэгэнд нт сануулж өгсөн аж.



"Сагоний армийн ахлагчийн аллага" 1968 он

Америк-Вьетнамын дайны үед Өмнөд Вьеьтнамаас гаралтай улс төрийн болон Батлан хамгаалахын нэрийн доор байгуулагдаж байсан коммунист цэргийн арми ба улс төрийн аллагын үнэн төрхийг харуулсан энэхүү зураг 1969 онд эзэндээ сэтгүүл болон урлагт хувь нэмрээ оруулсны төлөө олгогддог  " Pulitzer Prize " шагналыг авчиржээ. "Зураг бол хамгийн хүчтэй зэвсэг" хэлсэн бөгөөд түүний уран бүтээл үгнээс болж коммунист бүлэглэлийн командлагч алагдсан гэдэг. Үүний төлөө Адамс " би гэрэл зургийн аппаратаараа ерөнхий командлагчийг алчихлаа гээд Вьютнамчуудаас уучлал гуйсан түүхтэй.



                                       Филиппе Халсман "Dali Atomicus" 1948 он

Энэхүү бүтээл гэрэл зургийн түүхэнд ямар өөрчлөлт хийсэн бэ гэдэг нь нэрнээсээ тодорхой юм. Гэрэл зургийг өөр хэв маягаар этгээд сонин нэгэн хэвийн бус байдлаар авч болдгийг харуулаад зогсохгүй шинэ төрөл зүйл нээж өгсөн юм. Хөрөг зурагчин Филиппе энэхүү гайхамшигт бүтээлээ туурвихын тулд зургаан цагийн турш 28 үсрэлт хийсэн байна. Гэрэл зураг авах баримтлал нь дахин давтагдашгүй цорын ганц байдгийг батлахыг  хүссэн бөгөөд санасандаа хүрч чаджээ.


                                        Ман Рейгийн " Le Violon d'Ingress" 1924 он 

Фотошот програмыг зохиоход хамгийн их түлхэц болсон зураг бөгөөд зурагчин Рей энэ санааг гаргаж уг зургийг олны хүртээл болгосноороо алдартай билээ. Тэрбээр энэ зургаа нүцгэн эмэгтэйн биеэн дээр "f" хэлбэрийн дүрс зуран дараа нь морин хийлийн зургийг анх давхарлан дахин авсан боловч хэвлэлийн алдаа болон давхардан гарчээ. 


Муурае Баекер "Хинденбург" 1937 он 

1937 оны 5-р сарын 6ны өдөр газрын тосны цооногийн дээгүүр нисэж байсан агаарын бөмбөлөг  оройг нь шүргэж дэлбэрсэн. Тэрхүү агшныг гэрэл зургийн хальсанд буулгасанаар XX зууны хамгийн том бодит баримтат сүйрлийн гэрч болсон юм. Бөмбөлөгт 97 зорчигч байсан бөгөөд 62 нь амьд үлдсэн. Энэхүү зурагнаас болж Германаас Америк руу жуулчдын тоо эрс буурч агаарын бөмбөлөгийн компани үйл ажиллагаагаа зогсоожээ. 

Monday, May 5, 2014

Art gallery

Монгол зургийн хөгжил, чиг хандлага эрдэм шинжилгээний бага хурал
2014 оны 05 сарын 05ны 10.00 цагт

Аялгуут солир хамтарсан үзэсгэлэн

Аялгуут солир хамтарсан үзэсгэлэн
                                СТА Б.Лхагважав  СТА О.Дарамбазар  

2014.05.05-11-ны хооронд дэлгэгдэж  байна.