Хүний амьдрал богино, харин урлаг мөнх настай.

Wednesday, May 21, 2014

БАРОККО

“Барокко” гэдэг нэр томъёо урлагийн түүхэнд нэгэн зуунд оршиж байсан өргөн хүрээний арга маягуудыг тодорхойлохын тулд ашиглагддаг. XVII зуунд шашны дайны хөлд автсан Европод барокко арга маягийн тодорхой чиглэлүүд хөгжиж эхлэжээ: гэхдээ улс орон бүрт тэрээр өвөрмөц үндэсний онцлогоор тодорхойлогдож байлаа. Католик шажинт орнуудад гоо сайхны монументализм зонхилж байсан ч абсолютизмыг баримтлагч Франц сонгодог дэгжин хээнцэр байдлыг, харин протестант Голландид ялсан хөрөнгөтний реализм хөгжжээ.


→ Барокко урлагт натурализм ба идеализм нь баясгалан төгөлдөр дүрүүдийн нэгдмэл ертөнц болон нийлдэг.
Өвчтөн Вакх” (Вакхийн дүрээр өөрийгөө зурсан нь, 1593 он орчмын үйл явдал.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Католицизмын төв болж байсан РИМЭЭС барокко арга маяг бүхий л Европоор дэлгэрчээ.
СҮМ БОЛОН ХААДЫН ӨРГӨӨ олон нийтийн гэсэн нүүр төрхийг харуулахын тулд барокко урлагийг ашигладаг байжээ.
НАТЮРМОРТ, БАЙГАЛИЙН ЗУРАГ БОЛОН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ҮЗЭГДЛҮҮД уран зургийн үл хамаарах төрөл зүйлүүд болов. ЭНГИЙН ХҮМҮҮС урлагийн бүтээлүүдйиг худалдагчид болон цуглуулагчид болцгоов.
ИТАЛИЙН БАРОККО СҮМИЙН АЛБАНД
Италийн барокко урлаг Эсрэг реформацитай нягт холбоотой байлаа. Урлагийн аугаа бүтээлүүд католик шажны итгэлийг хүртэхүйн шинэ хүчээр дүүргэхийн тулд чиглэгддэг байв.
Католик шашны сургаалийн ил тод, дур татам байдлыг дээшлүүлэхийн тулд XVII зууны туршид Сүм хийд урлагийн татах болон ховсдох хүчинд ихээхэн ач холбогдол өгөх болов. Үүний үрээр Рим урлагийн гол төв болов
ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Сусанна ба өвгөд” (Зураач Артемизия Джентилески, 1610 он)
Дээд Сэргэн мандлаас эхлэн зураачид тэдний өөрсдийнх нь амьдралын туршлагаас ангид орших ил тод ертөнцийг домог зүйн Элизиумын адилаар дүрслэх болов. Бароккод библийн уламжлалууд болон сэдвүүд гайхам үр нөлөөлөл, бахдал дүүрэн сэтгэл эзэмдэм тууштай реализмын замаар нэвтэрч байлаа. Сант Иньяццо сүмийн хүнхэр орой доторх ханын зургууд дээр зураач Андреа дель Поццо уран зурагт уран барилгын элементүүдийг оруулав.

Тэрээр ханын зурагтаа өөрийн диваажинг бүтээв: тэрээр бодит байдал болон уран зургийн дүрүүдийг нэгтгэн нийлүүлжээ. Урлаг болон уран барилга нь бароккогийн нийлэг болов. Рим дахь урлагийн хөгжил нь амьд байх үед нь XVII зууны шинэ Микеланджело хэмээн хүлээн зөвшөөрч байсан Джанлоренцо Бернинитэй нягт холбоотой. Дээд Сэргэн мандлын зууны олонх зураачдын адилаар тэрээр бүх талын авъяас билэгтэн байв. Ариун Петр Базиликийг сэргээн засварлах үед төслийн уран барилгачийн ёсоор шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Уран барималчийн ёсоор тэр эрчимтэй сэтгэл хөдлөлтэй, хүүрнэл, мэдрэмжээр дүүрэн тийм баримал дүрүүдийг бүтээжээ. Уран зургийн урлагийн аугаа их шинийг санаачлагч Караваджо зургууддаа гэрэл сүүдрийг ашигласнаар нэрд гарчээ. Тэрээр өнөөг хүртэл нэрд гарсан тэр үеийн цөөхөн эмэгтэй зураачдын нэг Артемизия Джентилески зэрэг хожмын үеийн зураачдад онцгой нөлөө үзүүлжээ.

0 comments:

Post a Comment