Хүний амьдрал богино, харин урлаг мөнх настай.

Thursday, May 22, 2014

“Blue moon” арт галерейн шинэхэн бэлэг

“Blue moon” арт галерей ээлжит уран бүтээлчдийн шинэ үзэсгэлэнгээрээ үзэгчиддээ бэлэг барилаа. Тус галерейд өчигдөр “Модерн уран зураг, интолляцын уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн” нээлтээ хийж өнөөгийн орчин үеийн урлагийн уран бүтээлүүд дэлгэгдлээ. Үзэгчид энэ үзэсгэлэнгээр дамжуулан Монголын дүрслэх урлаг хэрхэн хөгжиж буйг харах боломжтой юм.

“Blue moon” арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм байна.

“Blue moon” арт галерей нь уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулан шинэ үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбаргүй олны хүртээл болох тул та цаг заваа гарган зочлоорой.

0 comments:

Post a Comment